| | USD/MNT 0₮

С.Наранцогт:Татвар төлөгчдийн мөнгөөр нууц гэрээ хийж болохгүй, Хотын дарга Д.Сумъяабазар илтэд гүтгэлээ

Тэгвэл энэ мэдээлэлд өнөөдөр Сангийн яамнаас мэдээлэл хийж тайлбар өглөө. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой манай яамнаас Нийслэлд албан бичиг явуулсан. Хотын дарга Д.Сумъяабазар биднийг илтэд гүтгэлээ. 

Уг албан бичигт Сангийн яам ямар нэгэн компанитай гэрээ байгуулах, АТГ-т шалгуулах тухай үг үсэг байхгүй. Энэ албан бичиг тендерт оролцогч компаниуд гомдол гаргасан тохиолдолд манай яамны улсын байцаагч тухай компанийн материалтай танилцаад дүгнэлтээ гаргаж, холбогдох дарга нараар хянуулаад, дараа нь миний бие Наранцогт албажуулж цааш явуулдаг. 

Энэ дээр өчигдөр хотын даргын ярьсан асуудал нэг ширхэг ч байхгүй. Тендертэй холбоотой асуудлыг хэлэхэд, улсын төсвөөр 60 ширхэг автобус худалдан авах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж тус тендер шалгаруулалт 7 компани оролцсон. Захиалагч талаас "Сүлдэр хан минералс" компанийг шалгаруулсан байдаг. 

Сангийн яаманд дээрх компанийн 3 нь 18 зүйлээр гомдол гаргасан юм. Хэрхэн худалдан авах ажиллагаа цахимжсан, мэдээлэл ил тод байсныг харуулсан. Тэд өөрсдөө гомдлоо гаргасан. Тухайн өрсөлдөгч компаниуд үзсэн харсан. Гэвч үнэн зүйлийг худлаа болгож, худлаа зүйлийг үнэн болгож бичих боломжгүй. Гомдолтой холбогдуулан улсын байцаагч хянаж үзээд 18 зүйлийн шаардлага хангахгүй байна гэсэн компанийг шалгахад зургаан шаардлага хангаагүй байсан. Сүлдэр хан минералс компани нь автобус нийлүүлсэн туршлагагүй. Өөрийн эзэмшлийн засврын талбай төвгүй. Хамтарч оролцож байгаа Хятадын компани нь захиалагчийн талаас шаардсан бичиг баримт дутуу. Ажлын туршлагын хувьд нууц гэрээгээр машин нийлүүлсэн гэх албан бичиг байгаа юм.

Сүүлийн үед Сангийн яам төсөв үр дүнтэй цахим нээлттэй байх ёстой гэсэн шаардлагыг сайн биелүүлж байгаа. Сүүлийн үед нууц гэрээнүүд их байгуулагдсан байсан. Сангийн яам энэ дээр зарчмын хувьд буруу зүйл гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж болохгүй. Төрийн өмчийн зарцуулалт олон нийтэд ил тод шударга явагдах ёстой. Тийм учраас тодорхой байр суурьтай байгаа. Ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрхзүйн үндэс байхгүй учраас манай яам хуулийн байгууллагад хандсан байгаа. Хэрвээ Сангийн яам илтэд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж бодож байгаа бол хуулийн байгууллагад биднийг шалгуулахад нээлттэй шүү" гэв. 

Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж болохгүй. Төрийн өмчийн зарцуулалт олон нийтэд ил тод шударга явагдах ёстой. Тийм учраас тодорхой байр суурьтай байгаа. Ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрхзүйн үндэс байхгүй учраас манай яам хуулийн байгууллагад хандсан байгаа.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.