| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байршлыг тогтоосон тул Монголд албадан авчирна

Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаад удаж буй. Тэдний хэргийг нэг нэгээс нь тусгаарлан шалгаж байгаа бөгөөд жилийн өмнө Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид сар саатуулсан байсан. Харин Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригийг цуцлах хүсэлтийг шүүхэд тавьж, улмаар өнгөрсөн аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс цуцалсан байна. БНСУ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явсан боловч тус улсад байхгүй нь тогтоогджээ. 

Иймд АТГ-аас түүнийг оргон зайлсан хэмээн үзэж интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг өгсөн байсан бөгөөд байршлыг нь ч тогтоосон байна. Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын мэдэгдсэнээр Ч.Сайханбилэг энэ сарын 21-нд өөрийн хүсэлтээр ирнэ гэсэн боловч одоог хүртэл ирээгүй байгаа юм. Иймд АТГ-аас холбогдох хууль тогтоомжийн дагуу түүнийг албадан авчрах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байршлыг тогтоосон тул Монголд албадан авчирна
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.