| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮХНӨ-өөр хасчихсан хуулийн заалтаас ТАТГАЛЗАВ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр нэгэн сонирхолтой мэдэгдэл хийв. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр шүүгчийг УИХ, АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ” гэж мэдэгдэв.

Яг үнэндээ энэ мэдэгдэл нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Хонгилын шүүхийг нураана" хэмээн шударга нэгэн болгож харагдуулж байгаа мэт ч ард түмнийг хуурч, доромжилсон үйлдэл болов. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хасчихсан заалтаас "татгалзлаа" гэж попрох нь зөв үү. Ерөнхийлөгч Х.Баттулгын /асан/ хүсэлтийн дагуу Шүүхийн тухай шинэ хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж томилох заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн гэх 3-р дүгнэлтийг Цэц гаргасан, улмаар шүүхийн шинэчлэлийн гол хэсгийн хэрэгжилт түдгэлзээд бараг таван сар болж байна. Цэцийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 41-р тогтоолыг УИХ өнгөрсөн тавдугаар сард гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд гомдол гаргасны дагуу Цэц дунд суудлаараа шийдвэр гаргасныг УИХ хүлээж аваагүй шүү дээ. Эрх баригч нам олонхиороо боож байсан учир Ерөнхийлөгч энэ асуудлаар хориг тавиад байсныг та бүхэн сайн санах болов уу. 

Тодруулбал, АТГ даргыг томилох эрх Ерөнхийлөгч асан Х.Баттулгад байгаагүй. Тэрбээр зөвшилцөж, УИХ-д шүүгч, АТГ-ын даргад нэр дэвшүүлж томилох эсэхийг шийдэх эрх нь УИХ-д байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрхийг ч гэсэн хассан байхад энэ эрхээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзлаа гэж мэдэгдэл хийлгүүлэх нь зохимжгүй. Эрх мэдлээсээ татгалзаагүй байж, зальжнаар улс төр хийж, олон нийтээс өндөр үнэлгээ авах гэсэн явцгүй арга боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ танд татгалзаад байх юм байхгүй. Холбогдох хуулиуд нь угаасаа тэгж батлагдсан байгаа шүү.

Өмнө нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ-аас томилдог байв. Харин өнгөрсөн жилээс Авлигын эсрэг хууль батлагдснаар, Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгодог болсон. Эндээс харахад Ерөнхийлөгч энэ томилгооноос хуулиараа холдчихсон байгаа биз. Ийм учраас энэ хуулийн заалт болон томилгоог Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбож, хонгилын шүүхийг нураана гэж ярих нь зохимжгүй юм.

Шүүхийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульд хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү" гэж байр, сууриа илэрхийлжээ. 

Үүнээс үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх эрхээсээ татгалзах боломжгүй юм. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь "Татгалзлаа" гэсэн сүржин поп мэдэгдэл хийж олныг дургүйг хүргэж эхэллээ. 

 

Тодруулбал, АТГ даргыг томилох эрх Ерөнхийлөгч асан Х.Баттулгад байгаагүй. Тэрбээр зөвшилцөж, УИХ-д шүүгч, АТГ-ын даргад нэр дэвшүүлж томилох эсэхийг шийдэх эрх нь УИХ-д байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрхийг ч гэсэн хассан байхад энэ эрхээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзлаа гэж мэдэгдэл хийлгүүлэх нь зохимжгүй. Эрх мэдлээсээ татгалзаагүй байж, зальжнаар улс төр хийж, олон нийтээс өндөр үнэлгээ авах гэсэн явцгүй арга боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ танд татгалзаад байх юм байхгүй. Холбогдох хуулиуд нь угаасаа тэгж батлагдсан байгаа шүү.
Улс төр

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.