| | USD/MNT 0₮

21 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ “ЛАДА”-Г 40 САЯ ТӨГРӨГӨӨР ШАХСАН УУ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр НЦУГ-ын 17 хэлтэст "Lada" маркийн автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болов.  НИТХ-ын зүгээс цагдаа нар техникт парк шинэчлэл хийж, иргэдийн амар амгалан амьдралын төлөө төсөв хөрөнгийг тодорхой хувиар зарцуулж буй. Машинтай болсон цагдаагийн алба хаагчдын хувьд баяртай байх нь аргагүй. 

Дээрх 20 орчим “Lada” маркийн машины санхүүжилт нь зөвлөлөөс гарсан байна. Гэхдээ олон нийтийн сүлжээнд 21 сая төгрөгийн машиныг 40 сая төгрөгөөр шахсан гэх мэдээлэл гарах болов. ОХУ-д 21 сая төгрөгийн үнэтэй байдаг машиныг Монголд оруулж ирээд 40 сая болгов. Нөгөө л дарга нарын төсвөөс мөнгө идэх гэсэн арга заль хэмээн иргэд шүүмжилж эхлэв. Тендер нэрийдлээр мөнгө идэж байгаа асуудал олон нийтийн хардлагыг төрүүлсээр байна.

НИТХ, НЗДТГ-ын зүгээс парк шинэчлэл хийж, иргэдийн амар амгалан амьдралын төлөө төсөв хөрөнгийг зарцуулж байна. Уг ажилд нээлттэй тендер зарлаж, "Руссиа моторс" компани шалгарчээ.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр НЦУГ-ын 17 хэлтэст "Lada" маркийн автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болов. НИТХ-ын зүгээс цагдаа нар техникт парк шинэчлэл хийж, иргэдийн амар амгалан амьдралын төлөө төсөв хөрөнгийг тодорхой хувиар зарцуулж бу
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.