| | USD/MNT 0₮

Сайд Х.Нямбаатар Монголын Боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ

Монголын Боксын холбооны ээлжит бага хурал өчигдөр болж өндөрлөжээ. Уг хурлаар хэлэлцсэн асуудлаас хамгийн анхаарал татсан нэг асуудал нь 15 дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох явдал байлаа.

Тодруулбал, Монголын Боксын холбооны ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэр дэвшиж хуралд оролцсон гишүүдийн олонх түүнийг тус холбооны ерөнхийлөгчөөр томилогдохыг дэмжсэн байна. Түүнийг 100 хувь дэмжсэн байна. Түүнтэй өрсөлдөхөөр нэрээ оруулаад байсан Н.Алтанхуяг нэрээ татжээ.

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Монгол" нэгдлийн охин компани "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байжээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монголын Боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.