| | USD/MNT 0₮

Ямар ч тендерт оролцолгүйгээр төсвөөс ДӨРВӨН ТЭРБУМ гаруй төгрөг халаасалсан “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ хэнийх вэ?

Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монголын аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь уналтад орж, түүнээс 20-30 хувь нь үүд хаалгаа барихад хүрээд буй. Гэтэл энэ дундаас хамгийн их орлого олсон, бүр ашигтай ажилласан нэгэн байгууллага бий. Тэр бол “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ юм. Үзэгчгүй наадам, тэр бүү хэл наадам ч болоогүй байхад наадам найт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаар татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь халаасалсан байх юм. Бид энэ талаарх баримтуудыг танилцуулж байна.

УБ Баяр наадмын комиссоос:

  • 2019.05.23-нд “Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нээлт хаалтын урлагийн тоглолтын санхүүжилт” гэж 360 сая,
  • 2019.05.23-нд “Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нээлт хаалтын бэлтгэл ажлын санхүүжилт” гээж 90 сая төгрөг,
  • 2019.06.27-нд “Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын бэлтгэл ажлын зардлын дундын санхүүжилт” гэж 50 сая төгрөг,
  • 2019.06.27-нд “Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын урлагийн тоглолтын зардлын дундын санхүүжилт” гэж 200 сая төгрөг,
  • 2019.08.08-нд “Нээлт хаалтын үлдэгдэл санхүүжилт” – 7 сая 257 мянга,
  • 2019.08.08-нд Нээлт хаалтын үлдэгдэл санхүүжилт – 39 сая 899 мянга,
  • 2020.06.23-нд Гэрээт ажлын урьдчилгаа – 105 сая
  • 2020.06.23-нд Гэрээт ажлын урьдчилгаа – 420 сая,
  • 2020.07.01-нд Соёл урлагийн салбар нээлт хаалтын дундын санхүүжилт – 37 сая 500 мянга,
  • 2020.07.01-нд Соёл урлагийн салбар нээлт хаалтын дундын санхүүжилт – 150 сая,
  • 2020.08.14-нд Соёл урлаг салбар нээлт хаалтын үлдэгдэл санхүүжилт – 7 сая 496 мянга 400 төгрөг,
  • 2020.08.14-нд Соёл урлаг салбар нээлт хаалтын үлдэгдэл санхүүжилт – 29 сая 941 мянга,
  • 2021.06.25-нд Урлаг соёлын салбар хороо – 994 сая төгрөг,
  • 2021.07.08-нд Урлаг соёлын салбар хороо дундын санхүүжилт – 400 сая төгрөг,
  • 2021.08.09-нд Урлагийн тоглолтын үлдэгдэл санхүүжилт – 240 сая 967 мянган төгрөг

Ингээд УБ баяр наадмын комиссоос нийтдээ 3 тэрбум 132 сая 60 мянга 400 төгрөгийг авчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас:

  • 2021.03.04-нд ТУшаал А/289 наадам найт үлдэгдэл төлбөр – 25 сая 200 мянган төгрөг,
  • 2020.10.07-нд Тушаал А/289, Үндэсний их баяр наадам з/б, гэрээ 20/365 гүйцэтгэл – 284 сая төгрөг
  • 2020.09.16-нд Тушаал А/289, Үндэсний их баяр наадам з/б гэрээ 20/365 гүйцэтгэл – 60 сая төгрөг,
  • 2020.07.10-нд Тушаал А/289, Үндэсний их баяр наадам з/б, гэрээ 20/364 урьдчилгаа – 198 сая 800 мянган төгрөг,
  • 2019.07.09-нд ТУшаал А/317 Наадам найт шоу з/б гэрээ 19/293 урьд 80% - 215 сая 536 мянган төгрөг,
  • 2019.08.13-нд Тушаал А/317 Наадам найт шоу нээлтийн ү/а үлдэгдэл 20% - 53 сая 884 мянган төгрөг,

БОАЖЯ-наас 837 сая 420 мянган төгрөгөөр санхүүжжээ.

Эрдэнэт үйлдвэрээс:

  • 2019.05.07-нд Ундэсний их баяр наадмын ёслолын ажиллагааг з/б-х, Ундэсний их баяр наадмын ёслолын ажиллагааг з/б-х – 300 сая төгрөг

Бидний олсон баримтуудад тулгуурлавал “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ нь наадам, шоу цэнгээн зохион байгуулах нэрийдлээр улсын төсвөөс нийтдээ 4 тэрбум 269 сая 480 мянга 400 төгрөг авчээ.

Хамгийн ноцтой нь дээрх ТББ нь ямар ч тендерт оролцож байгаагүй нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.

“Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ-ын эзнийг хайр үзтэл www.burtgel.mn дээр Пүрэвдоржийн Дэнсмаа, Золзаяагийн Нямзул гэх хоёр хүн эзэмшдэг аж.  Үйл ажиллагааны чиглэл нь Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих, иргэдийг мэдээллээр хангах, сурталчлах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллахад орших бөгөөд найр наадам зохион байгуулах эрхгүй болох нь нотлогдсон юм.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монголын аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь уналтад орж, түүнээс 20-30 хувь нь үүд хаалгаа барихад хүрээд буй. Гэтэл энэ дундаас хамгийн их орлого олсон, бүр ашигтай ажилласан нэгэн байгууллага бий. Тэр бол “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ юм. Үзэгчгүй наадам, тэр бүү хэл наадам ч болоогүй байхад наадам найт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаар татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь халаасалсан байх юм. Бид энэ талаарх баримтуудыг танилцуулж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.