| | USD/MNT 0₮

Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн ч нэр дэвшихийг дэмжсэн гишүүд ХЭН БЭ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээд байв. Харин хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэж, Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн ч нэр дэвшихийг хориглосон юм. 

Гэтэл санал хураах явцад энэхүү саналыг Сонгуулийн хуулиас хасаж, тэр төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ч нэр дэвшихийг хуралдаанд оролцогсдын найм нь дэмжсэн байна. Тэд бол:

  • Б.Бат-Эрдэнэ
  • Б.Жавхлан
  • Д.Мурат
  • Ц.Нямдорж
  • Б.Пүрэвдорж
  • Г.Солтан
  • Д.Тэрбишдагва
  • Д.Эрдэнэбат нарын гишүүд юм.
Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн ч нэр дэвшихийг дэмжсэн гишүүд ХЭН БЭ?
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.