| | USD/MNT 0₮

АН:Ардчилсан намд үнэнч байсан хүмүүсээ нөхөн сонгуульд нэр дэвшүүлж байна

Хэнтий болон СХД-т болох нөхөн сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар хоёрыг нэр дэвшүүлэхээр болсныг өнөөдөр АН-аас албан ёсоор зарлалаа. АН-ын ноён нуруу Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар хоёр дээр хугарлаа. Үүлэн үстэй өвгөчүүлийг тэтгэвэрт нь гаргаж, өөрчилж чадахгүй залуусаа нэр дэвшүүлсэнгүй, боломж олгосонгүй гэсэн шүүмжлэл их гарч байгаа. Тэгвэл энэ мэдээлэлд тус намын зүгээс “Ардчилсан үзэл санаандаа үнэнч байсан хүмүүсээ дэвшүүлж байгаа юм. Хоёр нэр дэвшигчийн ард залуучууд бид байгаа. Ардчилсан намын нөхцөл хуваагдмал байгаа энэ цаг үед залуучууд бид нэр дэвших нь асуудлыг улам хурцатгах магадлалтай. Тиймээс ардчилалыг бий болгогч хүмүүсээ нэр дэвшүүлж, бид ард нь ажиллах нь илүү зохимжтой гэж үзсэн" гэв.  

М.Тулгат "Ирэх аравдугаар сарын 20-ны өдөр "Үндэсний эсэргүүцлийн өдөр"-ийг зохион байгуулна. Дарга нарын ойр орчмынхон тендер авч, сайхан амьдарч байна. Тиймээс бид тэмцэл эхлүүлнэ. Энэ тэмцэл сонгуультай холбоогүй. Цаашид ч үргэлжилнэ" гэлээ. 

Ардчилсан үзэл санаандаа үнэнч байсан хүмүүсээ дэвшүүлж байгаа юм. Хоёр нэр дэвшигчийн ард залуучууд бид байгаа.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.