| | USD/MNT 0₮

Аймгийн Засаг даргаас УИХ-д суудал горилогч Ц.Идэрбат гэж хэн бэ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Хэнтий болон СХД-т болох нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулав. Тухайлбал, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг 97.7 хувиар нэр дэвшүүлэхээр баталжээ. Ц.Идэрбат даргын хувьд өнгөрсөн жил Засаг даргаар томилогдож байв.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа захирамж гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилсон байдаг. Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн, залуу боловсон хүчний нэг юм байна. Тэрбээр 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж иржээ.

Ц.ИДЭРБАТЫН АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ НЬ:
2003-2008 онд Аймгийн намын хорооны улстөрийн ажилтан
2008-2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч
2012-2016 онд Аймгийн намын хорооны дэд дарга
2016-2020 онд Аймгийн ИТХТ, тэргүүлэгч 2016 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж байна. 
 
Орон нутгийн түвшинд асуудал шийдвэрлэн ажиллахад туршлага, төрийн албанд мэргэшсэн байдал чухал байдаг. Тиймдээ ч мэргэжлийн, туршлагатай, залуу хүмүүстээ хариуцлага үүрүүлж, У.Хүрэлсүх дээрх томилгоог хийж байсан бол ийнхүү өөрийнхөө тойрогт залуу үеэ дэмжиж, их хуралд зүтгүүлэхээр нам засгаараа шийджээ. 
 
 
 
Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг 97.7 хувиар нэр дэвшүүлэхээр баталжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.