| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар:Нам нэг бодлоготой, заавал дотор нь хагалж бутаргах шаардлага байхгүй

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар зөвлөлийн гишүүд цуглаж байна. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр "Ямар тохироо хийсэн гэж. Удирдах зөвлөлөөр ямар бодлого шийдвэр гаргана, түүнийг л дагана. Миний байр суурь гэж байхгүй. Надтай холбоотойгоор УЗ дотор нэг их айхтар маргасан зүйл байхгүй. Нэр дэвшигчид өөрийн сонирхлоор хүсэлтээ өгсөн байх. Янз бүрийн шуугиан байхгүй. Нам нэг л бодлоготой, заавал дотор нь хагалах шаардлага байхгүй. Өөрөө соёлтой нам. УЗ хуралдаж хэлэлцэж байгаад хэнийг явуулахаа шийдэх байх. Манай намд фракц гэж байхгүй" гэв.

Д.Сумъяабазар:Нам нэг бодлоготой, заавал дотор нь хагалж бутаргах шаардлага байхгүй
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.