| | USD/MNT 0₮

МАН-ын Бага хурал өнөөдөр 17.00 цагаас хуралдаж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна

Монгол ардын намын Бага хурал өнөөдөр 17.00 цагаас цахимаар явагдана. Өнөөдрийн хуралдаанаар ирэх аравдугаар сард Хэнтий болон СХД-т болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм байна. 

Хуульд зааснаар бол АН, МАН-ынхан энэ сарын 01-нээс өмнө нэр дэвшигчдээ тодруулаад Сонгуулийн ерөнхий хороонд өргөн мэдүүлэх ёстой. Нөхөн сонгуульд УИХ-д суудалтай болон суудалгүй есөн нам эвсэл оролцохоо мэдэгдэж СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн байгаа билээ. Ийнхүү өнөө орой 19.00 цаг гэхэд МАН-аас нэр дэвшигчид тодорхой болно. 

МАН-ын Бага хурал өнөөдөр 17.00 цагаас хуралдана.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.