| | USD/MNT 0₮

АВТЫН ОСЛООР ОРОН НУТАГТ ХОЁР ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирсон байна.

Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ замд Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас барсан.

Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ замд "Toyota Premio" маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.