| | USD/MNT 0₮

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд М.Чингисхаан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрог болон Хэнтий аймгийн 18 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгууль болохоор тов гарсан байгаа билээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам оролцохоор болсон байгаа. Тэгвэл цахим сүлжээнд М.Чингисхаан нэрээр танигдсан залуу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр, тухайн аймгийн Сонгуулийн хорооныхонтой уулзаж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тэрбээр "Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, нэр дэвшиж байна. Намайг дэмжиж байгаа Хэнтийнхэндээ баярлалаа, намайг дэмжээрэй" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд М.Чингисхаан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.