| | USD/MNT 0₮

Есдүгээр сарын 01-нд МАН бага хурлаа хийж, нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явагдах УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болно. Иймд улс төрийн намууд дотооддоо нэр дэвшигчдээ тодруулж, ирэх есдүгээр сарын 05-ны дотор нэр дэвшигчдийн материалаа Сонгуулийн ерөнхий хороо хүргүүлэх ёстой. Тэгвэл МАН ирэх есдүгээр сарын 01-нд бага хурлаа хийж, нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.

МАН-аас СХД-т С.Мөнхчулуун, Э.Батшугар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нарын нэр дуулдаж байгаа бол Хэнтийд Н.Энхбаатарын нэр дуулдаж эхэлжээ. Харин АН-аас Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нар яригдаж байгаа бол, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нэр дэвших хүсэлтээ ч илэрхийлжээ. 

Тэгвэл МАН ирэх есдүгээр сарын 01-нд бага хурлаа хийж, нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.