| | USD/MNT 0₮
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдэд олон гомдол ирж байна. Уг хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан.
МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана" гэв.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.