| | USD/MNT 0₮

БАРИМТ: Э.Номинчулуун даргатай Багануур ХК шилэн данс хөтөлдөггүй хэрнээ автомашинд 3 тэрбум төгрөг зарцуулжээ

Шилэн дансны тухай хууль нь төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоо хяналтыг бий болгох зорилгоор 2014 онд батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар бидний татварын мөнгө ямар ажилд зарцуулагдаж байгааг ил тодоор харах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, төрийн болон төсвийн байгууллагуудын цахим хуудсанд хуулийн дагуу төсвийн санхүүжилттэй холбоотой баримтууд нийтлэгддэг учраас тэндээс иргэд бидний төлсөн татвар юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой гэсэн үг.

Гэтэл Э.Номинчулуун даргатай “Багануур” ХК нь Монгол Улсын Эрчим хүчний нүүрсний 60 хувийг хангадаг, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг, дөрвөн арваны түүхтэй компани ч гэлээ Шилэн данс огт хөтлөөгүй болох нь ил боллоо.

Шилэн дансны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.4-т Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно хэмээн заасан байдгийг тус компани ноцтойгоор зөрчиж байгаа юм.

Гэсэн хэрнээ “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр үнэтэй автомашин, туулах чадвар сайтай жийп машинуудын тендерийг хайр найргүй цацаж суух юм. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сард үйлчилгээний автомашинд 153 сая төгрөг, мөн оны зургадугаар сард Хэсгүүдийн үйлчилгээний автомашинд 180 сая, 11 дүгээр сард Хүн тээврийн автобусд 220 сая, гуравдугаар сард крантай автомашинд 240 сая төгрөг, САТ-д 2 тэрбум 262 сая төгрөгийн тендер зарлаж, зарцуулжээ.

Хамгийн ноцтой нь нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар гэсэн хэрнээ тендерт оролцогчдийн мэдээлэл хаалттай байж сонгон шалгаруулалт явагдсан байгаа юм.

Дашрамд дурдахад, “Багануур“ ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэрээ ажилд авч, төрийн алба төрлийнх болсныг баталж байсныг тухайн үед хэвлэлүүд онцолж байв. Тодруулбал, тэрбээр эхнэр Х.Цэцэгмаагаа  компанийнхаа  Худалдан авах хангамжийн хэлтэс, шатахуун түгээх станцын менежерээр томилж байжээ.

Шилэн дансны тухай хууль нь төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоо хяналтыг бий болгох зорилгоор 2014 онд батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар бидний татварын мөнгө ямар ажилд зарцуулагдаж байгааг ил тодоор харах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, төрийн болон төсвийн байгууллагуудын цахим хуудсанд хуулийн дагуу төсвийн санхүүжилттэй холбоотой баримтууд нийтлэгддэг учраас тэндээс иргэд бидний төлсөн татвар юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой гэсэн үг.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.