| | USD/MNT 0₮

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болох байсан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Учир нь Монгол Улсад коронавирусийн “Дельта” хувилбар тархсан, дэлхий нийтэд “Бета”, “Дельта”, “Гамма” хувилбарын тархалт өндөр байгаа тул эрсдлээс сэргийлэх үүднээс хугацааг сунгажээ. Үүнтэй холбогдуулан "Чингис хаан" боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг хориглох хугацааг мөн он дуустал сунгасан байна.

Гамшгийн тухай хуульд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэглэх, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах тухай дурджээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болох байсан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.