| | USD/MNT 0₮

Б.Мөнхбаатар: Майдар хотын эхний ажлын байр бол Төмөр замын тээвэр ложистикийн төв байх ёстой

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар МҮОНТР-ийн "Цаг үе-Үзэл бодол" нэвтрүүлгийн зочноор уригдаж, шинэ хот буюу Майдар хотын талаар ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав.

 

  • Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав
  • "Чингис хаан” шинэ нисэх буудлыг түшиглэн бий болох Богд хаан төмөр зам, авто замын /АН-3/ зангилаа бүхий Олон улсын тээвэр, логистикийн нэгдсэн төв бий болно.
  • Хөшигийн хөндийг дагасан шинэ хотуудыг бий болгоход шаардлагатай инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн судалгаа, шугам сүлжээний эхний ээлжийн оновчтой хувилбаруудыг гаргаж төлөвлөх ажлуудыг гүйцэтгэж байна.
  • Хөшигийн хөндий дэх шинэ хотуудын нэгдсэн төлөвлөлтийг 22415 га газарт төлөвлөв
  • Шинэ хотуудын бүтээн байгуулалтын дөрвөн үе шаттайгаар хөгжүүлнэ
  • "Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын АН3 авто замыг түгшиглэн олон улсын хуурай зам, агаарын, төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс, аялал жуулчлал, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн парк, “Шинэ Зуунмод”, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, “Майдар хот”-уудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, дэд бүтцийг цогцоор төлөвлөн шийдвэрлэж олон улсын жишигт хүрсэн эдийн засгийн хөгжлийн шинэ бүс байгуулах томоохон зорилт, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгалаа.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар МҮОНТР-ийн "Цаг үе-Үзэл бодол" нэвтрүүлгийн зочноор уригдаж, шинэ хот буюу Майдар хотын талаар ярилцлаа. Энэ үеэрээ тэрбээр "Газар доорх хотыг бий болгосон үед газар дээр нь босох хотыг зөв төлөвлөнө" хэмээн онцолсон юм. Ярилцлагын үеэр түүний дурдсан гол ишлэлүүдийг товч дурдъя.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.