| | USD/MNT 0₮

20 гаруй тэрбумын тендерийг сонгон шалгаруулалтгүйгээр авсан "Моннис"-ийн Б.Чулуунбаатарыг шалгах хэрэгтэй

Тендер гэж юу вэ? Энэ бол товчхондоо “санал” юм хэмээн Худалдан авах ажиллагааны хөгжлийн төвийн эксперт Н.Отгонжаргал хэлсэн байдаг. Учир нь худалдан авагчийн шаардсан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч, нийлүүлэгчээс хариу болгосон санал буюу төрийн байгууллагуудын худалдан авахыг хүссэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэхээр бизнес эрхлэгчдийн тэдэнд ирүүлж буй саналыг хэлдэг. Эдгээр саналуудыг өрсөлдүүлэх ажиллагаа нь “тендер шалгаруулалт” юм.

Уг нь дэлхий нийтэд нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг “боломж”, өөрөөр хэлбэл зарцуулж буй мөнгөнийхөө хамгийн зөв үнэ цэнийг олохыг зорьж буй Засгийн газрын худалдан авах ажиллагаанаас бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг олж авахын тулд өрсөлдөхөөр ирүүлсэн тендерт оролцогчийн “санал” бөгөөд үүний үр ашгийг улс орон даяараа, иргэн бүрт хүртэх “боломж”-ийг олгодог зүйл гэж ойлгодог. Товчхондоо бол ийм. Гэхдээ энэхүү “боломж”-ийг буруугаар ашиглаж, баяжих боломж хэмээн хардаг нэр бүхий эрх мэдэлтнүүд манайд олон бий. Тэдний нэг нь “Моннис”-оор овоглодог Б.Чулуунбаатар. Тэрбээр төр захиргааны байгууллагад автомашин шахдагаараа алдартай нэгэн.

Өнгөрсөн жил л гэхэд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр цагдаа, эрүүл мэндийн байгууллагад автомашин авсан. Энэ үед хотын мээр байсан С.Амарсайхан тендерийн “10 хувийн цавчаа”-г таслан зогсооно гэдгээ мэдэгдсэн. Энэ талаараа тэрбээр “ Тендер зохион байгуулагчдын зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос шан харамж хэлбэрээр “10 хувийн цавчаа” авдаг болсныг хэн хүнгүй ярьдаг, хүлээн зөвшөөрдөг, байх ёстой зүйл мэт ойлгодог хандлага ч газар авчээ. Үүнээс болж төрийн алба авлигын “хар авдар”-тай болсон” хэмээсэн. Гэвч хотын экс даргын үг, үйлдэл хоёр газар тэнгэр шиг зөрөх юм.

Дээр дурдсанчлан 2020 оны наймдугаар сард Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт бүрэн тоноглосон 40 автомашин, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 110 автомашинаар парк шинэчлэлт хийгдсэн.

Дээрх тендерт оролцохоор олон компани бэлдэж байсан ч нээлттэй сонгон шалгаруулалт явагдаагүй. Шууд л "Моннис" группт боломж олгон, Моннис моторс компани Нийслэлийн цагдаагийн газарт хандивлах 110 машиныг 7 тэрбум 550 сая төгрөгөөр нийлүүлжээ. Үүн дээр нэмээд Нийслэлийн эрүүл мэндийн салбарт 4 тэрбум 800 сая төгрөгөөр 40 машин нийлүүлсэн. Ингээд нийтдээ төсвөөс 12 орчим тэрбум төгрөгийг авсан гэсэн үг.

Үүгээр ч зогсохгүй 65 мянган ам.долларын автобусыг 130 мянган ам.доллараар төрд “шахсан” гэсэн асуудал олон нийтийг шуугиулаад авсан. Тодруулбал, 200 ширхэг хүүхдийн сургуулийн автобус оруулж ирэх ёстойгоос эхний ээлжинд тавыг нь хүлээж авахдаа тус бүрийг 130 мянган ам.доллараар авч байгаагаа Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч асан Б.Отгонсүх тухайн үедээ хэвлэлийхэнд хэлж байсан. Гэвч  дэлхийн стандартад нийцсэн сургуулийн  автобустай  болсон мэдээллийн араас хотын удирдлагууд хүүхдийн автобусаар мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулсан юм. Учир нь Хятадын онлайн худалдааны “Алибаба” онлайн сайтад уг автобус нь 43-45 мянган ам.долларын үнэтэй байжээ. Тиймээс автобус тус бүрийн үнийн зөрүү болох 85 мянган ам.доллар, нийтдээ таван автобусны 425 мянган ам.долларыг юунд зарцуулсан бэ гэх асуулт урган гарч байгаа юм.

Энэ гэрээнд мөн 2021 онд дахин 23 тэрбум төгрөгөөр 75 автобус нийлүүлэхээр үзэглэжээ. Үргэлжлүүлээд 2021 онд орж ирэх 200 сургуулийн автобусыг “Моннис интернэшнл” ХХК бүрэн хариуцах ажээ. 

Хамгийн сонирхолтой нь “Моннис моторс” ХХК-ийн оролцсон тендерүүдийг харахад НЦУГ-ын 7 тэрбумын тендер, НЭМГ-ийн 4 тэрбумын тендерт огт оролцож байгаагүй бөгөөд “Моннис интернэшнл” ХХК мөн сургуулийн автобус оруулж ирэх хэдэн арван тэрбумын тендерт шалгарах нь бүү хэл оролцож байсан түүх байхгүй юм.

Ямартай ч улстөрийн дэмжлэгтэйгээр тендер авч, бизнесээ цэцэглүүлдэг Б.Чулуунбаатарын энэхүү хууль бус үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллагыхан дахин анхааралдаа авч, өндөр дүнтэй тендерийн ард ямар ашиг сонирхол байгаа вэ гэдгийг шалгах нь зүйтэй.

Тендер гэж юу вэ? Энэ бол товчхондоо “санал” юм хэмээн Худалдан авах ажиллагааны хөгжлийн төвийн эксперт Н.Отгонжаргал хэлсэн байдаг. Учир нь худалдан авагчийн шаардсан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч, нийлүүлэгчээс хариу болгосон санал буюу төрийн байгууллагуудын худалдан авахыг хүссэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэхээр бизнес эрхлэгчдийн тэдэнд ирүүлж буй саналыг хэлдэг. Эдгээр саналуудыг өрсөлдүүлэх ажиллагаа нь “тендер шалгаруулалт” юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.