| | USD/MNT 0₮

Н.Баярмөнх: ХСҮТ, 4 дүгээр эмнэлэг газрын маргаанаа шийдвэрлэхгүй бол иргэд эрүүл мэндээрээ хохирно

Баянзүрх дүүргийн дэд бүтэц, төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр: ХСҮТ, 4-р эмнэлгийн удирдлагууд үүссэн маргаанаа хоорондоо ярилцаж, аль болох нэг нэгнийгээ хохироолгүй шийдвэрлэх хэрэгтэй

Хавдар судлалын үндэсний төв болон 4-р эмнэлгийн хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар эмнэлгийн удирдлагууд өнөөдөр уулзаж ярилцлаа. Уг уулзалтад ШӨХТГ, Баянзүрх дүүргийн удирдлагууд мөн оролцсон юм. ШӨХТГ-ын дарга Баянзүрх дүүргийн дэд бүтэц, төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр эмнэлэг хооронд хашаа барих, контейнер байрлуулахгүй байж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэйг онцолсон.

Харин Баянзүрх дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт улсын эмнэлгүүд байрладаг. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дахин нэг эмнэлэг шинээр байгуулагдаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа нь чухал. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэлтээр ор дэлгэх шаардлага үүссэн үед 4-р эмнэлэгт онош батлагдсан өвчтнүүдийг хүлээн авах боломжтой.

Мэргэжлийн байгууллагаас энэ төрлийн судалгааг ч хийсэн. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв болон 4-р эмнэлгийн удирдлагууд хамтарч, үүссэн маргааныг хоорондоо ярилцаж, хохиролгүйгээр шийдвэрлэн ажиллахыг хүслээ. Шаардлагатай бичиг баримтыг ч мөн холбогдох дээд шатны байгууллагад уламжлана гэв.

Энэ талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагуудад иргэдийн эрүүл мэнд, амь насны төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж Монгол Улсын хэмжээнд хамгийн том улсын хавдрын эмнэлэг манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаад дүүргийн Засаг даргын хувьд их олзуурхаж байдаг.

Хоёул эмнэлэг учраас маргаан хүндэрч, асуудал шийдэгдэхгүй тохиолдолд иргэд л эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй!

Тиймээс дүүргийн Засаг даргын хувьд эмнэлгүүдийн дунд үүсээд байгаа асуудлыг хэн нэгний эрх ашиг, ямбаны төлөө биш зөвхөн иргэдийн эрх ашгийн төлөө өөр хоорондоо харилцан ярилцаж, аливааг эв зүйгээр шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ.

Хавдар судлалын үндэсний төв болон 4-р эмнэлгийн хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар эмнэлгийн удирдлагууд өнөөдөр уулзаж ярилцлаа. Уг уулзалтад ШӨХТГ, Баянзүрх дүүргийн удирдлагууд мөн оролцсон юм. ШӨХТГ-ын дарга Баянзүрх дүүргийн дэд бүтэц, төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр эмнэлэг хооронд хашаа барих, контейнер байрлуулахгүй байж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэйг онцолсон.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.