| | USD/MNT 0₮

Шадар сайдын албан тушаалд Н.Энхбаярын нэр яригдаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтарч оролцсон МАХН-ын дарга Н.Энхбаяр 100 жилийн түүхтэй намаа татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн. Үүнийхээ хариуд намын албан тушаалд 30 квот авсан, МАХН-ын намын төлөөлөл 2200 хүн албан тушаалд очно гэдгээ ч дарга асан Н.Энхбаяр мэдэгдээд байсан. 

Тэгвэл улс төрийн шинэ албан тушаалын томилгоо яригдаж эхэллээ. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр Шадар сайдын албан тушаалд очно гэсэн бор шувуу намын төв байр болон Төрийн ордноор "жиргэж" эхэллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бид Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн.

Мөн өнөөгийн удирдлага бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа. 

Намд том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно" гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтарч оролцсон МАХН-ын дарга Н.Энхбаяр 100 жилийн түүхтэй намаа татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн. Үүнийхээ хариуд намын албан тушаалд 30 квот авсан, МАХН-ын намын төлөөлөл 2200 хүн албан тушаалд очно гэдгээ ч дарга асан Н.Энхбаяр мэдэгдээд байсан.
Улс төр

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.