| | USD/MNT 0₮

Сангийн сайд асан С.Баярцогтыг өнөөдөр суллана

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаасан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.

Давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ. Гэсэн ч Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн мэдээлснээр "С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж мөрдөн байцаалтад буцааж байна. Мөрдөн байцаалтад хэрэг нь байгаа ч таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байна" хэмээж байсан бол прокурорын зөвшөөрлөөр суллах захирамж гарчээ.

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаасан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.