| | USD/MNT 0₮

Ц.Оюунгэрэл: Би бусад намын дарга нар шиг хэдэн зуун сая, тэрбумаар нь хандив авч ЧАДАХГҮЙ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл улс төрийн шинэ нам байгуулж буйгаа олон нийтэд зарласан. Үүнтэй холбоотойгоор данс нээн, иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандивын тусламж авч буйгаа ч зарласан. Тэгвэл уг хандивтай холбоотойгоор өөрийн цахим хуудаснаа нэг сая төгрөгөөс дээш хандив авахгүй байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, "Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулиараа нэг хүн намд нэг жилд нэг сая төгрөгөөс илүү хандив өгч болохгүй гэдэг заалттай. Би хувиасаа ИОНН үүсгэн байгуулах хандивын "ХААН банк, Оюунгэрэл, 5163468727" тоот дансанд хуульд заасан хандивын дээд хэмжээгээр өгсөн байгаа. Бусад намын дарга нар шиг нэг хоёр баян хүнээс хэдэн зуун сая, тэрбумыг авч чадахгүй, хүсэхгүй байгаа учраас бага хандивыг олон хүнээс гуйж байгаа юм шүү. Иргэний оролцооны нэг соёл гэх үү дээ. Нууцаар ханцуйн доорх улс төр хийхгүй, бүхнийг ил байлгах соёл юм даа бас. Ил тод байдал зарим хүнд таалагдахгүй бол улс төр өнөөх л авлигын торондоо л үлдэнэ шүү дээ. Хандиваа өгч дэмжиж буй бүх хүмүүст баярлалаа. Таны хандив ИОННамыг хамгийн ил тод шилэн нам болгоход их тус болж байна" гэжээ.

Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.