| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийг нэрлэх болоогүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд үсэг зурж байгаа. Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар зарим гишүүд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Одоогоор гарын үсэг зурсан гишүүдийг нэрлэх болоогүй. Нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьдаг. Энэ тоо бүрдсэн гэж болно гэлээ. Үндсэн хуулинд "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно" гэсэн заалттай. Энэ заалтын дагуу УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурлаа гэхэд цаана нь зургаан гишүүн нэмж зурах шаардлагатай" гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд үсэг зурж байгаа. Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар зарим гишүүд гарын үсэг зурахаа мэдэгдсэн.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.