| | USD/MNT 0₮

Хорих ялтай сайд асан М.Энхсайханд өршөөл үзүүлэхээр болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, “М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн” албан бичгийг долоодугаар сарын 9-ний өдөр илгээсэн байна.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил, зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэх зарлигийг өчигдөр гаргасан гэж Ардчилсан намын бүлгээс мэдээллээ. 

Дашрамд дуулгахад, Ерөнхий сайд асан М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэж, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан байдаг юм. 

Ийнхүү улс төрийн хоригдол ялтанд Өршөөл үзүүлэхээр болсныг олон нийт шүүмжилж эхэлжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил, зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэх зарлигийг өчигдөр гаргасан гэж Ардчилсан намын бүлгээс мэдээлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.