| | USD/MNT 0₮
2021 оны наймдугаар сарын 2-3-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын дэд сайд М.Батбаяр нараар ахлуулсан Ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын өргөтгөсөн хуралд оролцож, коронавируст халдварын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.
Мөн энэ үеэр аймгийн эрүүл мэндийн газарт 1 тэрбум 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж болон хоёр ширхэг пургон автомашин гардуулж, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг салбарын шагналаар шагналаа.
Соёлын дэд сайдын хувьд Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын дагуу орон нутагт соёлын нэгж байгуулах талаар арга зүйн зөвлөмж өгч ажилласан. Мөн тэрбээр соёл урлагийн салбарын удирдах ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар соёлын төвүүдэд тулгамдаж буй асуудал, шинэ театрын барилгын ажил зэрэг асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг салбарын шагналаар шагнав.