| | USD/MNT 0₮

З.БАЯНСЭЛЭНГЭД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛД Ж.БУРМАА ОРОЛЦОНО

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг ханган тусгаарласан.

Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн, хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр болж, өнөөдөр тус дүүргийн шүүхэд өнөөдөр 14.30 цагаас хэлэлцэх юм байна.

Шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг мөрдөгч, прокурорууд хийснээр З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт Барилга, хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан Ж.Бурмааг яллагдагчаар тооцжээ.

Түүнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг 14.30 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.